Эрхэм зорилго, Үнэт зүйлс, Чанарын бодлого
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хэрэглэгчтэйгээ хамтдаа хөгжиж, дэлхийд танигдсан чанартай үйлчилгээг Монголдоо хүргэнэ.
АЛСЫН ХАРАА
Түнштэйгээ хамтран, шинийг эрэлхийлэн шинжлэх ухаан, технологийн ололтыг эмчилгээнд нэвтрүүлэгч хамт олон байх болно.
ҮНЭТ ЗҮЙЛС, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
БИД Харилцаа, хамтын ажиллагааг хүндэтгэн, оролцогч талуудын сонирхлыг тэнцвэржүүлэгч хамт олон байна
БИД Хүний хөгжил, авьяас чадвартай ажилчдыг ажиллуулна
БИД Орчин үеийн цахим орчин, зөв менежментийг хэрэгжүүлэгч хамт олон байна
БИД Эрүүл мэндийн салбартаа манлайлагч, шинийг санаачлагч хамт олон байна
ЧАНАРЫН БОДЛОГО
БИД эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ инноваци, дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлж, холбогдох хууль, журам, стандартыг мөрдөж, бараа, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж ажиллана.
БИД хүний нөөцийн хөгжлийг дэмжин, түншүүдтэйгээ хамтдаа хөгжиж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагыг ухамсарласан, ёс зүйтэй, мэргэшсэн хамт олон байна.