card

Чоногол Трейд ХХК –ийн цахим хуудсаар зочилж буй эрхэм таны амрыг айлтгая.

Юуны өмнө өнгөрсөн жилүүдэд бидэнтэй хамтран ажилласан бизнесийн хамтрагч, түнш, билнийг сонгодог хэрэглэгчиддээ баярласан талархсанаа илэрхийлье.

Манай компанийн хувьд нь 2002 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр байгуулагдаж, 2009 оноос эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Иргэдэд Эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн байгууллага, дадлага тушлагатай эмч, эмнэлгийн ажилчид, нөгөө талдаа оношлогоо эмчилгээний өндөр ач холбогдолтой  чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг.

Иймд, оношлогоо эмчилгээний төгс үр дүнг бий болгоход манай хамт олон хөгжингүй орны практикт нэвтэрсэн чанартай бүтээгдэхүүнийг судлан нэвтрүүлэх, хэрэглээ болгох мөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилчдыг шинээр нэвтэрч буй эмчилгээ оношлогооны арга барилд дадлагажуулах зорилгоор олон улсын хурал сургалтанд оролцох оролцоогоор ханган ажиллаж байна.

Бид эрүүл монгол хүний төлөө үргэлж шинийг эрэлхийлэн шилдгийг нь нэвтрүүлэгч, чанарыг эрхэмлэгч хамт олон байх болно.

 

Захирал  Ө.Байгалмаа