Эрхэм зорилго, Үнэт зүйлс, Чанарын бодлого
ЭРХЭМ ЗОРИЛГО
Шинэ инновац, дэвшилтэт технологиор бүтээгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагуудад Монгол улсын хууль тогтоомж стандартад нийцүүлэн тасралтгүй ханган нийлүүлэхдээ сайн туршлагыг түгээж, бүтээлч сэтгэлгээгээр аливааг сайжруулах боломжуудыг эрэлхийлж, шинийг санаачлагч, шилдгийг нэвтрүүлэгч хамт олон байна.
АЛСЫН ХАРАА
Олон улсын хадгалалт, түгээлтийн зохистой дадлыг бүрэн нутагшуулсан, түншийн итгэл хүлээсэн, ахиц хөгжлийг бүтээсэн, шилдгийг нэвтрүүлэгч, салбартаа түүчээлэгч ханган нийлүүлэгч компани байна.
ҮНЭТ ЗҮЙЛС, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Чанарыг эрхэмлэгч
Шинийг санаачлагч, шилдгийг нэвтрүүлэгч
Чадварлаг, мэргэшсэн хамт олон
ЧАНАРЫН БОДЛОГО
БИД эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ инноваци, дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлж, холбогдох хууль, журам, стандартыг мөрдөж, бараа, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж ажиллана.
БИД хүний нөөцийн хөгжлийг дэмжин, түншүүдтэйгээ хамтдаа хөгжиж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагыг ухамсарласан, ёс зүйтэй, мэргэшсэн хамт олон байна.