card

Танилцуулга

Манай байгууллага нь 2002 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр байгууллагдсан бөгөөд 2009 оныг хүртэл хөдөө аж ахуй, авто сургуулийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Бид өөрсдийн худалдаа, үйлчилгээний туршлагад түшиглэн 2009 оноос эхлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өөрчлөн одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Өнөөдөр бид дэлхийд тэргүүлэгч 20 гаруй компаний албан ёсны дистрибьютерээр, мөн 20 орчим орны 150 гаруй үйлдвэрлэгч, борлуулагч компаниудтай хамтран, эрүүл мэндийн салбарт дараах чиглэлээр зах зээлд тэргүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Нүдний хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж
  2. Эндоскоп, Урологийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
  3. Зүрхний оношилгоо, эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмж
  4. Радио абляци эмчилгээ
  5. Мэдрэлийн мэс заслын хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж
  6. Судсан дотуурх оношилгоо, эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмж
  7. Бүх төрлийн катетер, ороох боох материал, өмсгөлүүд г.м өргөн хэрэглээний хэрэгслүүд
  8. Бүх төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, инженерийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.