ГССҮТ НУРУУНЫ ГЭМТЭЛ ЗАСАХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Хүзүү нуруу нугасны Гэмтэл согогын тасаг энэ оны гуравдугаар сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүүлж байна. Өмнө нь энэ төрлийн хагалгааг том хүрцээр  буюу их хэмжээний зүсэлт хийн эд эсийг гэмтээх эрсэлдтэйгээр хийдэг  байсан бол одоо энэхүү шинэ арга нэвтрүүлсэнээр өвчтөнд хөнөөл багатай, арьсны гаднаас нурууны хугаралыг бэхлэх дэлхийн түвшинд хүрсэн дэвшилэт аргыг  аргыг хэрэглэж эхэллээ. Энэхүү хагалгааг хийхэд ГССҮТ-өөс  2-3 эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан сургасан байна.

Шинэ технологи нэвтрүүлснээр урд нь өвчтөн удаан хугацаанд хэвтэж, зовиур ихтэй байсан бол одоо өвчтөнд өвдөлт багатай, мэс заслын дараа хурдан тэнхэрэх, шууд босч явах боломжтойгоос гадна  мэс заслын шарх, халдварын эрсдэл бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богинсох зэрэг эерэг сайн талууд бий болж байгаа юм. Ер нь дэлхий даяар энэхүү аргыг өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд ГССҮТөвийн нуруу нугасны мэс заслын тасгийн эмч нар ийнхүү дэлхийн түвшинд эн зэрэгцэн ажиллах боломж бүрдэж байна.