ТОСГУУРЫН ЖИРВЭГНЭХ ХЭМ АЛДАГДАЛ БА МЕНЕЖМЕНТ
Тосгуурын жирвэгнэх хэм алдагдалын үед ховдолын хэм жигд бус ихэвчлэн 1 минутанд 100-аас их байхад тосгуурын жирвэгнэх хэм алдагдал байдаг. Энэ үед зүрхний тосгуурын булчингийн ширхэгүүд сулралын завсарлагагүйгээр тус тусдаа агшилт төстэй жирвэгнэснээс (300-600) эмх замбараагүй тодорхой дэс дараалал үгүй цахилгаан үзэгдэл үүсч тосгуурыг чичирсэн, салганасан байдалд оруулдаг.
ТЖХА-тай хүнд ишемийн харвалтын эрсдэл 50-59 насанд 1,5%, 80-89 насанд 30% -д хүрч байна. Эмэгтэйчүүдэд харвалтын эрсдэл өндөр байна. Тосгуурын жирвэгнэх хэм алдагдалталтай боловч варфарин хэрэглэж байсан 65-аас дээш насны хүмүүст харвалтын эрсдэл буурч байна. (3)
Манай оронд 2005 онд ШКТЭ-ийн зүрх судасны тасагт зүрхний өвчинтэй хэвтэн эмчлүүлэгчдийн дунд тосгуурын жирвэгнэх хэм алдагдал 3.11% тохиолдож байсан. (5)
Нийт тархины шигдээсийн дотор кардиоэмболийн гаралтай хэв шинж нь 11.9% -ийг эзэлж байна. Зүрхний хэм алдагдал болон хавхлагын эмгэг шалтгаан болсон тохиолдлуудад 3-28 жилийн хугацаанд кардиоэмболийн инсульт болжээ. Өвчний тавилангийн хувьд эмнэл зүйн сайжрал гараагүй ба нас барсан тохиолдол 23.1% эзэлж байна. (6)