Зүрхний төрөлхийн гажигтай зургаан хүүхэд энэ сард мэс засалд үнэ төлбөргүй орохоор болжээ.
Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргээс эдгээр хүүхдүүдийг сонгосон бөгөөд БНСУ-д эмчилгээгээ хийлгэх юм.
Зургаан хүүхдийн мэс засал, эмчилгээний зардлыг БНСУ-ын “Сэлвэшн Арми” хариуцаж байна. Тус байгууллын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлжээ.
Эрүүл мэндийн сайд тус байгууллагын төлөөлөлтэй уулзаж талархал илэрхийлсэн бөгөөд цаашид Монгол улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.