Вискоэластик
Бэлэн байхгүй
Вискоэластик буюу зуурамтгай шинж чанартай хагас шингэн бодис нь нүдний болор суулгах мэс засалд өмнөд камерыг өргөх, хиймэл болрыг чийглэж, нугалах зэрэгт хэрэглэгдэнэ. Вискоэластик нь хүнд ба хөнгөн молекулт гэсэн 2 үндсэн төрөлтэй байна
ПроВиск хүнд молекулт вискоэластик нь зуурамтгай шинж чанар хамгийн ихтэй тул болор суулгах мэс заслын үед өмнөд камерыг өргөхөд хамгийн дээд хэсэгт нь байрлаж, эвэрлэгийн хамгийн дотоод хэсгийн давхарга болох эндотелийг хамгаалах үүрэгтэй.
ВисКоат нь хөнгөн молекулт вискоэластик ба болор суулгах мэс заслын үед хиймэл болорыг суулгахад бэлтгэх, өмнөд камерыг өргөх, тогтвортой байлгахад хэрэглэгдэнэ.
ДуоВиск нь хүнд ба хөнгөн молекулт вискоэластикийг тус тусын тариурын хамт багтаасан.
ДискоВиск нь хүнд ба хөнгөн молекулт вискоэластикийг нэг тариурт хамтад нь агуулсан.
Үнийн санал авах
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!